төсөл



ТӨСӨЛИЙН БАГ
/Танилцуулга/
Тус төсөлийг Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг зураач, дизайнараар 2008 онд төгссөн Батбаяр овогтой Дамдин санаачилсан бөгөөд комьпютер график болон уран зургийн авьяас чадвараа түшиглэн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхийг зорьж ажилдаа ороод байна.
Бидний залуус их сургуульд суралцаж байх хугацаа болон төгссөнөөсөө хойш комьпютер график болон 2 хэмжээст технологи тулгуурласан сурталчилгааны бүтээлүүд дээр тасралтгүй ажиллаж туршлага хуримтлуулж ирсэн.
Бид  өнгөрсөн хугацаанд „Тогтвортой бичил уурхай төсөл“ –д Мөнгөн усгүй амьдрал 2 хэмжээст сургалтын чанартай хүүхэлдэйн кино хийсэн болно.

ЭНЭХҮҮ ТӨСӨЛД
-          Продюсер
-          Зохиолын зөвлөх
                          Найруулагч  М. Баатар             
-          Зөвлөх найруулагч
                         Хүүхэлдэйн Театрын найруулагч …………..
                               МҮОНТ -  найруулагч  Д.  Сүхээ
-          Зураач
                        Уран зураач   С. Одсүх
                        Уран зураач  Г. Анхбаяр
-          Эвлүүлэгч  
                        Найруулагч М. Энхдалай
-          Дуу оруулагч                           
                              Жүжигчин   Л. Чинбат
                              Жүжигчин   М. Уранбат
                              Жүжигчин   ……………….
Нар оролцон ажиллахаар болсон бөгөөд уг киноны нийт уран бүтээлчид 25 – 28 насны залуучууд юм.
            Бидний Уран бүтээлийн уран бүтээлийн ажлыг дэмжиж, итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.


БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨН
Хоёр хэмжээст хүүхэлдэйн кино
ТӨСӨЛ

ЗОРИЛГО
            Залуус бид, анимэйшн чиглэлийн уран бүтээлд мэргэжлийн ур чадвараа олонд нээн харуулах, Монголын хүүхэлдэйн кино урлагт хувь нэмэр оруулах, хүүхэд багачуудын чөлөөт цаг болон хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, өндөр чанар бүхий дэлхийн жишигт нийцсэн бүтээл туурьвих. Мөн  Монгол Ардын үлгэрүүдийг хүүхэлдэйн киноны хэлбэрт оруулан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд энэхүү төсөлийн зорилго оршино.

ТӨСӨЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ШАЛТГААН

-          Бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны Монгол улсын анхны бүтээл болох
-          Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх
-          Хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх
-          Монгол ардын үлгэрийг хүүхэлдэйн киноны хэлбэрт оруулж хойч үедээ өвлүүлэн үлдээх нэг том алхам болох бөгөөд бидний жишгээр өөр олон залуус ажиллах боломжтой юм.
-          Чанарын өндөр түвшинд гарч чадсан бүтээлийг Монгол залуус туурьвиж чаддаг гэдэгийг харуулах, ижил сонирхолтой залуучуудад урам зориг, эрч хүч өгөх. 

ХҮҮХЭЛДЭЙН КИНО
            Манай улсад дэлгэцийн хүүхэлдэйн урлаг 1990 –ээд оноос хойш 2005 он хүртэл бараг орхигдсон гэж үзэж болох бөгөөд 2005 оноос зарим төрлийн сурталчилгаа анимэшн хэлбэрээр хийгдэх болсоноор уран бүтээлчдийн дунд энэ төрлийг сонирхох хандлага ихэссэн гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд телевизийн шторк, сурталчилгааны баримтат нэвтрүүлэг зэрэгт анимэшн хэлбэрийн бүтээлүүд хйигдэж байна. Гэвч хүүхэлдэйн киноны түвшинд уран бүтээлчдийн ур чадварийг сорьсон дэлхийн түвшинд ойртохуйц уран бүтээл огт гараагүй байсаар байна.
           Энэ нь Манай улсад  хүүхэлдэйн кино хийх техник технологийн бололцоо хангалтгүй, уран бүтээлчдийн чадвар мэдлэг хомс зэрэгтэй холбоотой боловч, хамгийн гол шалтгаан нь хүүхэлдэйн кино хийхэд асар их зардал шаардаж байдаг мөн ашиг авчирах тал дээр учир дутагдалтай байдагтай  холбоотой гэж үзэж байна.                                                                                                              
          Бидний залуус хямд зардлаар өөрсдийн боломж бололцоогоор, дэлхийн түвшинд ойртож очихуйц хүүхэлдэйн киноны бүтээл хийхээр төлөвлөн ажилдаа ороод байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТ
          Бид Тус хүүхэлдэйн кино бүтээгдсэн тохиолдолд борлуулат хийх хоёр арга зам байна.
-          Телевизэд зарах
-          Кино театрт гаргах
         Бид уг төсөлийг мэргэжлийн ур чадвараа бусдад нээн харуулах, энэ чиглэлийн уран бүтээлийг Монгол залуус жинхэнэ утгаар хийж чаддаг гэдэгий харуулахыг гол зорилгоо болгож байгаа учраас тус киног дан ганц ашгийн хэлбэрээр хийхийг зориогүй. Олон нийтийн хүртээл болох талаас нь анхаарч телевизэд зарах бололцоотой гэж үзэж байна.Үүний хүрээнд тодорхой телевизүүдтэй ярилцаж нааштай хариу авсан болно. 
          Мөн төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд уг төсөлийг арилжааны хэлбэрт шилжүүлж кино театрт гаргах бололцоотой бөгөөд дэлхийн кино зах зээлд хүүхэлдэйн кино хамгийн их ашиг олж байгаа үзүүлэлтээс харахад маркетингийн үйл ажиллагаагаа зөв явуулж чадсан нөхцөлд өндөр хэмжээний ашиг олох бололцоотой гэж үзэж байна.                                                                                                            
ТӨСӨЛИЙН ТЕХНОЛОГИ
              Хоёр хэмжээст технологи  дээр тулгуурлан хийх бөгөөд зарим комьпютер график ашиглаж болохгүй элементүүдийг гар аргаар зурж ажиллах болно.                                       

ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД АНХААРЧ БУЙ ЗҮЙЛҮҮД

-          Хүүхэлдэйн киноны зохиолыг сүүлийн үед гарч буй  хүүхэлдэйн киноны зарчмаар бичигдэж байгаа бөгөөд хөгжилтэй,  хурц содон байдлаар үлгэрийн үйл явдлыг өрнүүлэх зорилготой байгаа бөгөөд үзэгчдийг уйдаахгүй байх талаас нь анхаарсан бүтээл байх болно.

-          Хүүхэлдэйн киног хийц талаас нь маш их анхаарч байгаа бөгөөд манай улсад хийгдэж буй реклам болон богино хэмжээний хүүхэлдэйн киноны баатруудын болхи үйл хөдлөл, орчин, дүрслэл муу зэрэг байдлаас татгалзаж , хүүхэлдэйн  баатруудын үйл хөдлөл, үйл явдлын өрнөл, хүүхэлдэйн киноны үйл явдлын орчин нөхцөлийг өндөр чанар бүхий дүрслэлээр дэлхий нийтээр өргөн хэрэглэгдэж буй 2 хэмжээст технологоор хийх бөгөөд компютер график болон зураачдын мэргэжлийн ур чадвараар өнөө үеийн дэлхий нийтийн жишигт нийцсэн бүтээлүүд болох Тарзан, Араатны хаан арслан, бүтээлүүдтэй ойртож очихуйц өнгө будаг хийцтэй байхыг зорьж байна.

ХҮҮХЭЛДЭЙН КИНО ЗОХИОЛЫН ТУХАЙД
           Уг хүүхэлдэйн кинонд үлгэрийн үндсэн санаа өөрчлөгдөхгүй.  Болдоггүй бор өвгөн эрт урьдын цагт долоон бор хоньтой, нисдэг бор морь, нисдэггүй бор морьтой амьдран суудаг бөгөөд  Болдоггүй бор өвгөний бор хониноос гарсан хурганы нүдийг хэрээ тоншсоноос хамаг хэрэг үүдсэнийг хүүрнэдэг. Болдоогүй бор өвгөнөөс хурмастын хаан Хэрээ, Чоно, Марал толгойт, Бичин толгойт хоёр чөтгөр,  Лууг нь ямар учраас чадаж буцаасан. Үйл явдлын өрнөл, баатруудын дүрүүдийг хөгжөөнтэй байдлаар гаргаж өгөхийг зорьж байгаа бөгөөд зарим сонирхолтой сцене оруулах, орчин үеийн зарим санаатай уялдуулан хөгжөөтэй байдлаар хийхээр зорьж байна.
        Жишээлбэл  Шрек, Оросын Мурмет гэх мэт кинонуудад чадварлаг ашигласан байдаг бид ч үүний адил хэсгүүдийг оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

ТӨСӨЛИЙН ХУГАЦАА

Ажлын нэр
Хугацаа
1.
Зурагийн ажил
9 сар
2.
Комьпютер график
4 сар
3.
Монтаж
1 сар
4.
Дууны найруулга
1 сар
5.
Дуу оруулалт
1 сар


Нийт кино бүтэх хугацаа 10 сар


ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН  ТОЦООЛОЛ


ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАЙРНЫ ЗАРДАЛ

Нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
Нэгж үнэ
Нийт үнэ
1.
Комьпютер
ш
4
600,000
2,400,000
2.
Комьпютер
ш
1
1,600,00
1,600,000
3.
Зурдаг тавцан
ш
8
1,000,000
8,000,000
4.
Сканнер
ш
4
100,000
400,000
5.
Өнгөт Принтер
ш
2
250,000
500,000
6.
Байрны түрээс
Сар
5
300,000
3,000,000
Нийт үнэ



15,900,000





ХҮНИЙ НӨӨЦ

Нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
Нэгж үнэ
Нийт үнэ
Тайлбар
1.
Зөвлөх найруулагч
Хүн
1
600,000
600,000
1- сар
2.
Зураач
Хүн
10
300,000
30,000,000
10 - сар
3.
Монтаж
Хүн
1
300,000
600,000
1 - сар
4.
Дууны найруулагч
Хүн
1
1,000,000
1,000,000
1 - сар


Дуу оруулагч
Хүн
3
200,000
600,000
1 - сар
Нийт үнэ



32,800,000


Тайлбар
        Төсөлд ажиллах хүмүүс уг төсөлийг дэмжин ажиллаж байгаа учир ажлын хөлсний хувьд хямд зардлаар ажилуулах боломжтой юм.



БУСАД  ЗАРДАЛ

Нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
Хугацаа
Нэгж үнэ
Нийт үнэ
1.
Хоол – 10 хүн
Төг

10 сар
40,000
6,000,000
2.
Бичгийн цаас
ш
200
10 сар
5000
1,000,000
3.
Харандаа
ш
800
10 сар
200
160,000
4.
Балруул
ш
200
10 сар
200
40,000
5.
Интернет суурьлалт



30,000
30,000
6.
Интернет төлбөр
Сар
5
10 сар
50,000
500,000
Нийт үнэ




7,730,000



НИЙТ ЗАРДАЛ
                                                          
Нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
Нэгж үнэ
Нийт үнэ
1.
Тоног төхөөрөмж, байрны зардал
Төг


15,900,000
2.
Хүний нөөц
ш


32,800,000
3.
Бусад зардал
ш


7,730,000
Нийт зардал



56,430,000



 













ДҮГНЭЛТ


Уг төсөл хэрэгжиснээр хүүхэлдэйн киноны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах бололцоотой. Үүнээс гадна ардын аман үлгэрүүдийг хүүхэлдэйн киноны хэлбэрт оруулах ажлын эхлэл болох бололцоотой юм.
Бид уг төсөлийг амжилттай болно гэдэгт мэргэжил болон авьяас чадварынхаа хүрээнд итгэлтэй байгаа бөгөөд бусад хүүхэлдэйн кино төсөлийн саналын адил өндөр өртөг, санхүүжилт шаардалгүй цэвэр уран бүтээл үүднээс хандаж, өөрсдийн чадварыг харуулсан сайн бүтээл туурвихыг зорьж байна.
 Бид уг төсөлийг цэвэр ашгийн зорилгоор санаачлаагүй учир маркетингийн зардлыг тусгаагүй бөгөөд хүүхэлдэйн кино төсөл амжилттай хийгдэж дууссан нөхцөлд ивээн тэтгэгч байгууллагын саналаар арилжааны чиглэлээр ашиглаж маркетингийн асуудлыг зохицуулах боломжтой юм.
Үр ашгийн хувьд энэ хэмжээний  телевизийн худалдан авах ханш  10 сая төгрөг байдаг бөгөөд зарах бололцоотой юм.  
Энэхүү төсөлд хөрөнгө оруулсанаар ивээн тэтгэгч, ашгийн тодорхой хувийн авах бололцоотой бөгөөд кино театрт гаргасан тохиолдолд мөн ашгийн тал дээр харилцан гэрээгээр тохиролцон ажиллах бололцоотой юм.




ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛСЭД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ